БАРУУНБҮРЭН СУМДЫН ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан үргэлжлэн явагдаж байна. Хурлаар эрсдэлтэй бүс нутгаас зөөвөрлөгдөн ирж халдварын тохиолдол голомтлон гарч байгаа Баруунбүрэн суманд авч хэрэгжүүлэх дараагийн шатны хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах асуудлыг комиссын гишүүд хэлэлцэж байна.
Сумын Онцгой комисстой цахимаар холбогдож зохион байгуулалтын ажлыг хэрхэн авч хэрэгжүүлэх, сум орон нутагтай яаж хамтарч ажиллах асуудлыг харилцан ярилцлаа.
Энэ хүрээнд маргаашнаас эхлэн амралтын 2 өдөр сумын хөдөөгийн малчин өрхийн иргэдийг, ирэх 1 дэх өдрөөс сумын төвийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.