ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ БАЙГАА ДАЙЧДЫГ АР ГЭРТЭЙ НЬ ЦАХИМААР УУЛЗУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 013, 014, 119, 311, 326, 336 дугаар ангиуд, Хилийн 0101, 0243 дугаар ангиудтай хамтран хугацаат цэргийн албаа хааж байгаа дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиуд “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамааран үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг ийнхүү цахимаар уулзууллаа.
Ар гэрийнхний зүгээс “Ковид-19” цар тахал голомтлон тархаж байгаа энэ үед хугацаат цэргийн алба хааж байгаа хүүхдүүдээ эргэх ажиллагаа нь эрсдэл өндөртэй, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн Цэргийн штаб, Цэргийн ангиуд ийм арга хэмжээ зохион байгуулж буйд туйлын баяртай байгаа сэтгэгдлээ илэрхийлж байв. Албаа нэр төртэй хааж байгаа хүүхдүүдээрээ бид бахархаж байна. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эвтэй байж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй сайн хаахыг ар гэрийн зүгээс захиж байлаа.