СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо 2021.04.08-ны өдөр ээлжит 2 дугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус хурлаар:

1.Аймгийн Сонгуулийн хорооны төлөвлөгөө батлах тухай

2.Сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай

3.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн сумд хариуцах хуваарь батлах тухай

4.Аймгийн сонгуулийн хорооны нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтныг томилох тухай

5.Аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Сумдын сонгуулийн хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. 91 төрийн албан хаагч сумын сонгуулийн хороонд ажиллана.

Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийн сумд хариуцан ажиллах хуваарийг баталж, сонгуулийн хорооны нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтныг томиллоо.

Аймгийн Цагдаагийн газрын ажилтан н.Ганбат ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу сонгууль зохион байгуулахад цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо болон аймаг, сумын сонгуулийн хороодтой хэрхэн хамтран ажиллах, хэсгийн хороодыг бүрэн камержуулах талаар ЦЕГ-аас ирүүлсэн чиглэлийг сонгуулийн хорооны гишүүдэд танилцуулав.

Сонгуулийн хорооны ээлжит хурлаар сонгуулийн хорооны гишүүдийн саналыг сонсож, зарим асуудлаар сумдад албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэлээ.