ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЯГШТАЛ МӨРДӨЖ, ӨӨРИЙГӨӨ БОЛООД БУСДЫГ ЭРСДЛЭЭС ХАМГААЛЦГААЯ!

Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

(Баруунбүрэн суманд-7, Сайхан суманд-2, Мандал суманд-1)

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн Сайхан сумын харьяат 2 иргэнийг Номгон тосгоны хяналтын цэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч илрүүлэн Сайхан суманд оруулахгүйгээр тусгаарлалаа.

Мандал суманд бүртгэгдсэн 1 тохиолдол тус сумын дотоодоос биш сумын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг "Бороо гоулд" компаний эрсдэлтээс бүсээс ирсэн ажилтан байна.

Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа иргэд ПСР шинжилгээтэй байгаа ч түргэвчилсэн оношлуур болон давтан шинжилгээгээр хариу эерэг гарах байдал их байгаа тул үүрэг хариуцлагаа өндөржүүлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Маскаа тогтмол зүү

-Гараа байнга угааж ариутга

-Хүн хоорондын зайгаа барь