АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН ЦАГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

-Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжийн вакциныг татан авах үйл ажиллагаа амжилттай явагдаж Сэлэнгэ аймагт вакцинжуулалтын ажил эхэллээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын "Синофарм" ХХК-ий "Verocell" вакцинд онцгой нөхцөл байдлын тэргүүн эгнээд ажиллаж алба хаагчдаа хамруулах ажлыг зохион байгуулж байна.

-Өнөөдөр 2 тохиолдол батлагдаж 217 тохиолдлоо эмчилж эдгээснээс хойш нийтдээ 44 тохиолдол бүртгэгдлээ. Түшиг суманд 39, Сүхбаатар суманд 3, Мандал суманд 1, Зүүнбүрэн суманд 1 тохиолдол байна.

-Батлагдсан тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчилж байна.

-Ойрын 520, дам 847, нийт 1367 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад хянаж байна.

-Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлан ажиглалтад 999 өрхийн 4206 иргэн байна.

-Улаанбаатар хот бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн сумд руу орох чиглэлд 279 тээврийн хэрэгсэлтэй 417, Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу гарах чиглэлд 338 тээврийн хэрэгсэлтэй 590 иргэнийг түргэвчилсэн оношлуурын болон ПГУ-ийн шинжилгээний хариу, асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүллээ.

-Хилийн “Алтанбулаг” боомтын орох чиглэлд 8 орны 33 тээврийн хэрэгсэл 39 зорчигч, гарах чиглэлд 5 орны 25 тээврийн хэрэгсэл 33 зорчигчийг шалган нэвтрүүллээ. Боомтын ачаа тээврийн улаан бүсээс гаалийн бүрдүүлэлт дууссан 29 чиргүүлийг чирэгчид холбож цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өлөө.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС