СЭЛЭНГЭ АЙМАГТ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Ковид-19-ын эсрэг эхний ээлжийн вакцинжуулалт эхэллээ. Вакцинжуулалтын эхний ээлжинд онцгой нөхцөл байдлын тэргүүн эгнээд ажиллаж байгаа байгууллагуудын алба хаагчид хамрагдаж байна.

Дэлхийн эрүүл мэнд байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын Синофарм ХХК-ий "Verocell" вакциныг Сэлэнгэчүүддээ хийж байна.

Вакцины талаарх мэдээлэл

-Хэрэглэх заалт: Ковид19-ын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэнэ.

Савлалт: 1 хүн тун (0.5мл)

Тун, тарих арга: 18 дээш насныханд 0.5мл булчинд тарина.

-Жирэмсэн хүн: Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй. Иргэн хүний сонголтод үлдээж байгаа .

-Хөхүүл ээжүүд: Хөхүүл ээжүүд хийлгэнэ. Бүр хүүхдэд хөхний сүүгээр дамжих дархлаа тогтох тухай ч ойлголт бий.

-Вакцин өвчин үүсгэх үү?: Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй

-Хавдартай хүн: Хийлгэхгүй. Мөн хавдрын эм, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хийлгэхгүй.

-Элэгний өвчтэй хүмүүс: Элэгний вирус идэвхжил өндөр байгаа тохиолдолд хийхгүй

-2 дох тунгаа хийлгэх: 2 тунгаа заавал хийлгэх хэрэгтэй ба эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх маш чухал. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

-Хятад улсад үйлдвэрлэсэн Verocell вакцинд хамрагдсан бол давтан тун 28 хоног

Сүхбаатар суманд 10 цэгт явагдаж байгаа вакцинжуулалт 11 цагийн байдлаар 13.4 хувьтай байна.