МЭДЭЭЛЭЛ - 2021.04.03

-Аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авснаар эхний ээлжийн вакциныг татан авах баг 2021.04.03-ны өглөөний 05:00 цагт Улаанбаатар хотруу яваад байна.

-Өнөөдөр 12 тохиолдол батлагдаж 217 тохиолдлоо эмчилж эдгээснээс хойш нийт 42 тохиолдол бүртгэгдлээ. Түшиг суманд 37, Сүхбаатар суманд 3, Мандал суманд 1, Зүүнбүрэн суманд 1 тохиолдол байна.

-Батлагдсан тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчилж байна.

-Ойрын 494, дам 847, нийт 1341 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад хянаж байна.

-Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 275, ПГУ-ийн шинжилгээнд 358 иргэнийг хамрууллаа.

-Гэрийн ажиглалтад 918 өрхийн 3806 иргэн байна.

-Сэлэнгэ аймгийн сумдаас Улаанбаатар хот бусад аймаг орон нутгаас сумд руу орох чиглэлд 176 тээврийн хэрэгсэлтэй 668, Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу гарах чиглэлд 284 тээврийн хэрэгслээр 584 иргэнийг түргэвчилсэн оношлуурын болон ПГУ-ийн шинжилгээний хариу, асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүллээ.

-Хилийн “Алтанбулаг” боомтын орох чиглэлд 4 орны 28 тээврийн хэрэгсэл 28 зорчигч, гарах чиглэлд 4 орны 25 тээврийн хэрэгсэл 25 зорчигчийг шалган нэвтрүүллээ. Боомтын ачаа тээврийн улаан бүсээс гаалийн бүрдүүлэлт дууссан 18 чиргүүлийг чирэгчид холбож импортын 1 нийт 19 тээврийн хэрэгслийг цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өглөө.

-Сүхбаатар төмөр замын боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 565 вагон, 32 хөлөг ажилтныг шалган нэвтрүүллээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС