ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ: 2021-04-03 02.30 ЦАГ
Аймгийн Онцгой комиссоос иргэдээ вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж, тэргүүн ээлжинд вакцинд хамрагдах аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчид, иргэдийнхээ тооцоо судалгааг гарган ажиллаж байна.
17 сумын Онцгой комисст вакцинд хамрагдах иргэдийнхээ судалгааг гаргаж баталгаажуулах, вакцин тарихад шаардлагатай ажлыг шуурхай зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо.