ХАМТДАА ХИЧЭЭЖ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ
Өнөөдрийн аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан Зүүнбүрэн сумтай цахимаар явагдлаа. Зүүнбүрэн суманд Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан иргэний ПСР шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид батлагдсан тул суманд зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч, цаг хугацаатай уралдан хурдан шуурхай ажиллахыг чиглэл болголоо.
Хуралдаанд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан аймгийн хэмжээнд вируст халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл түр зогсоож, хүүхэд багачуудаа эрсдлээс хамгаалах санал танилцуулсныг комиссын гишүүд дэмжлээ.
Энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажилагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг өндөржүүлэх саналыг гишүүдийн зүгээс гаргалаа.