ХӨРШИЙН ХЯНАЛТАА ЧАНГАТГАЖ, ШААРДЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЦГЭЭЕ!

-Улсын Онцгой комиссын 2021 оны 10 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаан болох эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, олон улсын ачаа тээврийг холбогдох дүрэм, журам дэглэмийн дагуу хяналт тавьж, зохион байгуулан ажиллаж байна.

-Сэлэнгэ аймаг 217 тохиолдлоо эмчилж эдгээснээс хойш шинээр 30 тохиолдол бүртгэгдлээ. Түшиг суманд 26, Сүхбаатар суманд 3, Мандал суманд 1 тохиолдол байна. Сүхбаатар сумын 3 тохиолдол 1-р багт 2, 3-р багт 1 харьяалагдаж байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эдгээр хүмүүсээ эмчилж байна. Ковидын тасагт 2 багийн 8 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

-Батлагдсан тохиолдлуудын ойрын 288, дам хавьталын 461, нийт 749 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад авлаа.

-Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 33 багт 55 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 1031, Сүхбаатар болон бусад суманд ПГУ-ын шинжилгээнд 714, нийт 1745 иргэнийг хамрууллаа.

-Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлан ажиглалтад 884 өрхийн 3607 иргэн байна.

-Улаанбаатар хот бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн сумд руу орох чиглэлд 273 тээврийн хэрэгсэлтэй 668, Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу гарах чиглэлд 358 тээврийн хэрэгслээр 688 иргэнийг түргэвчилсэн оношлуур болон ПГУ-ийн шинжилгээний хариу, асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүллээ.

-Хилийн “Алтанбулаг” боомтоор орох чиглэлд 5 орны 27 тээврийн хэрэгсэл 30 зорчигч, гарах чиглэлд 4 орны 21 тээврийн хэрэгсэл 23 зорчигчийг шалган нэвтрүүллээ.

-Сүхбаатар төмөр замын боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 721 вагон, 30 хөлөг ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Түшиг суманд 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан 38 хүний бүрэлдэхүүнтэй “Оношлогооны баг” ажиллалаа. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн тус багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5 баг, Алтанбулаг, Жавхлант, Дулаанхаан, Шаамар, Цагааннуур сумаас бүрдсэн 5 баг, аймгийн ЗӨСТ-ийн 4 хүний бүрэлдэхүүнтэй “Халдваргүйтгэлийн баг”, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөхөөр ЭМГ, МХГ, ОБГ-ын мэргэжилтэн, алба хаагчид, тээврийн үйлчилгээнд аймгийн ЗДТГ, ЗӨСТ, ХХААГ, Нэгдсэн музей, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг, Дулаанхаан, Зүүнбүрэн, Хушаат зэрэг сум, тосгодын ЭМТ-үүдийн жолооч нар дайчлагдан ажиллалаа. Дэг журамтай сайн хамрагдсан Түшигчүүддээ талархал илэрхийлье.

-Коронавирусын аюул та бидний дунд байсаар байгааг иргэн бүр ухамсарлан ойлгож сонор сэрэмжтэй байна уу!

-Хэн нэгэндээ найдах, хэнэггүй зан гаргах зэрэг иргэдийн санаатай болон санамсаргүй байдал, бие биедээ тавих хяналт хариуцлага сул байгаагаас баг, сум, аймгаараа эрсдэлд орох нөхцөл үүсч магадгүй байгаа тул илүү их хариуцлагатай байхыг тодотгон тэмдэглэе. Бид амаргүй нөхцөл байдлын дунд амьдарч байна.

-Өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ирсэн иргэд гэрийн хориог хатуу чанад мөрдөхийг анхааруулъя.

-Нийт иргэддээ хөрш зэргэлдээ хаалга, хашаанд ирсэн хүн нэг бүрийн хөдөлгөөн дэх хөршийн хяналтаа чангатгаж, шаардлагаа өндөржүүлэхийг хүсье.

-Та бид хамтын хичээл зүтгэлээр нэгдэж байж аюулгүй бүс нутгаа сэргээн, энх айхан цагийг хамтдаа авчрах учир нийт иргэддээ үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг уриалж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС