САЙХАН ЦАГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

-Коронавирусын аюул та бидний дунд байсаар байгааг иргэн бүр ухамсарлаж сонор сэрэмжтэй байцгаая. Манай иргэдийн дунд хэн нэгэндээ найдах, хэнэггүй зан гаргах, санаатай болон санамсаргүй байдлаар бие биедээ тавих хяналт хариуцлагаа сулруулсан үйлдлээс болж баг, сум, аймгаараа эрсдэлд орох нөхцөл байдлын дунд амьдарч байна.

-Өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ирсэн иргэд гэрийн хорио, ахуйн ариун цэврийн дэглэмээ сайн мөрдөх, иргэн таны зэргэлдээ хаалга, хашаанд ирсэн иргэдийн хөдөлгөөнд хөршийн хяналтаа тавьж шаардлага тавьж СЭЛЭНГЭЧҮҮД БИД ХАМТЫН СЭТГЭЛ ЗҮТГЭЛЭЭР НЭГДЭЖ байж аюулгүй бүс нутгаа сэргээж, сайхан цагийг хамтдаа авчирна гэдгийг ухаарцгаая.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС