ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ, НЭГ НЭГЭНДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА ЧАНГАТГАЯ!

-Өнөөдөр аймгийн Онцгой комиссоос сумдын Онцгой комисс, хэлтэс агентлагийн удирдлагуудтай шуурхай хуралдааныг 4 удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.

-Үүссэн нөхцөл байдлын үүднээс сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлж хариуцлагатай ажиллахыг сум, байгууллагуудад анхаарууллаа.

-Түшиг, Мандал сумдтай байнгын холбоотой ажиллаж байна.

Мөн нийт иргэддээ:

-Сум хооронд аль болох зорчихгүй байх

-Олон нийтийн газар болон үйлчилгээний байгууллагуудаар орж гарах хөдөлгөөнөө аль болох хязгаарлах

-Зайлшгүй явсан тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанад мөрдөх

-Хувь хүн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, нэг нэгэндээ тавих хараа хяналтаа чангатгахыг уриаллаа.