ТҮШИГ СУМЫН ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ ҮЙЛ ЯВЦ 20.4 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Яг одоо аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Түшиг сумын иргэдээс шинжилгээ авах үйл ажиллагаа явагдаж байна. Сумын төвд 774 хүн шинжилгээнд хамрагдахаас 158 хүн өгч, сумын төвийн хамрагдалт 20.4 хувьтай байна.
Иргэд дэг журамтай, өөрийн гэрийн ойр байгаа шинжилгээний цэгт очиж үйлчлүүлж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС