ТҮШИГ СУМАНД АЖИЛЛАХААР ТУСГАЙ БАГ БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛЛӨӨ
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Түшиг суманд тусгай багийг томилон ажиллуулахаар гаргалаа. Багийг аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог ахалж явна. Тус баг сумын Онцгой комисстой хамтран сумын иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах тул нийт Түшигчүүд та бүхэн иргэний үүргээ биeлүүлж, өөрийн гэрийн хамгийн ойрын цэгт очиж шинжилгээндээ хамрагдана уу.
"ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭР ВИРУСЫН ЭРСДЛИЙГ ДАВЖ ЭРҮҮЛ БҮС НУТГАА ХАМГААЛЪЯ"
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС