БАРУУНБҮРЭН: СУМЫН ТӨВИЙН 1160 ИРГЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баруунбүрэн суманд томилогдсон оношлогооны баг нийт 1160 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.
Халдварын эх уурхайг таслан зогсоох үйл хэрэгт идэвхитэй сайн оролцсон Баруунбүрэн сумын ард иргэддээ, зохион байгуулалтыг өндөр түвшинд авч хэрэгжүүлсэн сумын Онцгой комисст, халуун цэгт ажилласан эрүүл мэндийн салбарын хамт олонд болон ажлын хэсгийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.