СҮХБААТАР СУМРУУ ОРЖ ИРЖ БУЙ АЧААГ СЭЛГЭН БУУЛГАЖ АЧИХ ТАЛБАЙГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ХАЖУУД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Сүхбаатар сумын Онцгой комиссоос Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас ирж буй хүнсний болон хүнсний бус ачааг сэлгэн буулгах, ачих талбайн орчин нөхцлийг сайжруулан худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд ойртуулж, төв цэнгэлдэхийн хажууд шилжүүлэн байршуулаад байна.  

Ачаа сэлгэн буулгах, ачихад Сүхбаатар сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар хяналт тавин ажиллаж байна.