ХАРИУЦЛАГАА ӨНДӨРҮҮЛЖ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ!

2021-04-13-ны өдрийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 6 тохиолдол бүртгэгдлээ. Мандал -1, Түшиг-3, Баруунбүрэн -2 байна.

Мандал сумын 1 тохиолдол Улаанбаатараас ирж давтан шинжилгээнд хамрагдах явцдаа, Түшиг сумын 3 тохиолдол өмнөх батлагдсан тохиолдолын ойрын хавьтал, Баруунбүрэн сумын 2 тохиолдол хөдөөгийн малчин өрхийн иргэдээс авсан шинжилгээгээр илэрлээ.

МАСКАА ЗҮҮ

ГАРАА УГАА

ЗАЙГАА БАРЬ

АЛЬ БОЛОХ ГЭРТЭЭ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛНА УУ