АЙМГИЙН ВИРУСОЛОГИЙН ЛАБОРАТОРИД 430 PCR ШИНЖИЛГЭЭ ИРЭЭД БАЙНА

2021.04.12-ны өдөр Сүхбаатар суманд гэрийн ажиглалтанд байгаа 108 иргэнээс PCR шинжилгээ авлаа. 17 сум, 6 тосгонд буюу аймгийн хэмжээнд нийтдээ 430 PCR шинжилгээг лабораторид илгээгээд байна.

Шинжилгээний хариу маргааш гарна.

Өдөр, шөнийг үл харгалзан өндөр хариуцлагатайгаар Сэлэнгэчүүдийнхээ эрүүл энхийн төлөө хичээн ажиллаж буй Сэлэнгэ нэгдсэн эмнэлгийн Вирусологийн лабораторийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчиддаа баярлалаа.