ТҮҮХИЙН ХУУДАСНАА-08

38 ОНЫ 3 САРЫН 1-НЭЭ

Сэлэнгэ аймгийн Цагаан-Эрэг хот дахь нам, эвлэл, үйлдвэрчин ба батлан хамгаалах эвлэлийн гэгээрүүлэхүй хийгээд бүх ардын хурлаас тус Цагаан-Эрэг дэх хотын захиргаа ба мөн хуулийн байгууллагуупыг нээн байгуулах тухай харъяат аймгийн яамны дарга нөхөр Хандын илтгэлээр гаргасан тогтоол:

Нэг. Тус Цагаан-Эрэг хотын эдүгээ ба хойшдын хөгжил байдлыг нэвтэрхийгээр үнэлэн үзэж харъяат дээд газруудаас ийнхүү ард бидний гачигдал дутагдлыг барагдуулах хийгээд тус хотыг цааш цэвэр журамтайгаар хөгжүүлэн мандуулах зэрэг улс төрийн хүчтэй зорилгын дор ийнхүү тус хотод хотын захиргаа ба шүүх, прокурор нарын байгууллагуудыг нээн байгуулсан явдалд туйлын баярлаж тэмдэглэх нь бидний ард түмнээс харъяат хотын захиргаа ба шүүх, прокурор нарын байгууллагуудыг ажил бүхэн дээр хүрээлэн тойрч тэдний ажил хэргийг  дээд шатанд гартал сайжруулах явдалд бүхий л хүчийг дайчлан зохистой тусламжийг хүргэж ажиллах явдлыг нэгэн дуугаар баталсугай.

Хоёр. Ийнхүү хотын захиргаа ба хуулийг байгууллагуудыг нээн байгуулсан явдал нь бидний ажилчин, албан хаагчид хийгээд ард түмэн бүхий л төрлийн ажил хэргийг сайжруулах явдалд гүнээ холбогдолтой болох учир бид нараас тус тусын ногдсон үүрэгт ажил дээр сахилга бат ба идэвхитэй шударгаар биелүүлэн гүйцэтгэх хийгээд элдэв хууль бус ажлыг эрсээр шүүрдэн илрүүлж арга хэмжээавахуулах зэргээр хуулийн ёсоор зөв зохистойгоор хүмүүжих явдлыг хамтаар тэмдэглэн баталсугай.

Тус хотын захиргааны нэрийг Сүхбаатар хот хэмээн нэрлэгдэхийг зохих газрын өмнөө тушаан явуулахаар тогтов.

 

Хурлын тэргүүлэгчид:           Балжид

                                                                        Лувсандорж

                                                                              Цэдэндорж нар.

 

МАН-ын хорооны хөмрөг: Х №02 Д №01 ХН №70 хуу 07