МАЛ ТӨЛЛӨЛТ 72,3 ХУВЬТАЙ БАЙНА
Аймгийн хэмжээнд 5211 малчин, 4783 мал бүхий өрх, 69 аж ахуй нэгж байгууллагад 1.8 сая толгой мал хаваржиж байна.
Мал хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, мал төллөлт, төл хүлээн авах үеийн бэлтгэлийг сайтар ханган ажиллаж байна.
2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 711252 хээлтэгч мал төллөхөөс 536664 мал төллөжээ.
Үнээс ингэ 53, гүү-8319, Үнээ-41057, эм хонь 267144, эм ямаа-220091 төллөж, төллөлт 72.3 хувьтай байна.
Бог мал 80 хувьтай, бод мал 47 хувьтай төллөсөн байна.
Төл малын хорогдол 1447, том малын зүй бус хорогдол нийт 3157 хорогдсоноос адуу 158, үхэр 400, хонь 1611, ямаа 988 үүнээс хээлтүүлэгч мал 18 байна.