МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЦАХИМ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Сургалтад аймаг, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид оролцлоо.
Цахим сургалыг нээж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран үг хэллээ. Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгууль зохион байгуулалтын үйл явцад /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх” талаар, Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах референт Ж.Оюунгэрэл “Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах хяналт тавих”, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюунмаа “Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг нөхөн томилох, сонгуулийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, санал авах ажлыг зохион байгуулах”, Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах” талаар тус тус сургалт орлоо.