211 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД 14159.0 САЯ ТӨГРӨГИЙН ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГООД БАЙНА

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 211 аж ахуйн нэгж, иргэдэд 14159.0 сая төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг олгоод байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгож буй ажлын байр дэмжих зээлийг авах хүсэлтээ 1062 аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкуудад ирүүлсэн байна. Дээрх ААН, иргэдээс нийт 109242.5 сая төгрөгийн зээлийн хүсэлт иржээ.

Мөн таван аж ахуйн нэгж, иргэд 260.5 сая төгрөгийн өндөр хүүтэй зээлээ хүү багатай зээл рүү шилжүүлсэн байна.