СҮХБААТАР СУМ РУУ НЭВТРЭН ОРОХ БОЛОМЖТОЙ ХУЛГАЙН ЗАМУУДЫГ ХААГААД БАЙНА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусын халдвар тархах эрсдэл өндөр байгаа. Иймээс Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд “Шаамар-6” хяналтын цэгт энэ сарын  1-ний өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Тус цэгт ОБГ, Хилийн цэргийн 0101, 0243-р анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон МСҮТ-ийн багш, ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн “Сүхбаатар Хөгжил Тохижилт” ОНӨААТҮГ-аас тус сум руу нэвтрэн орох боломжтой хулгайн замуудыг хаагаад байгаа. 

Сүхбаатар сумаас орох, гарах хөдөлгөөний зөвшөөрлийг ажлын өдрүүдэд харьяа багийн Засаг дарга нар олгож байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд Сүхбаатар сумын шуурхай штабын хариуцлагатай жижүүр олгож байна. Иймээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллийг Сүхбаатар сумын Шуурхай штабын 70363107 утаснаас лавлахыг сумын Онцгой комиссоос анхаарууллаа.