0101 ДҮГЭЭР ТУСГАЙ АНГИ ХИЛЧДИЙНХЭЭ ХӨГЖИХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЖЭЭ

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит  Сэлэнгэ аймаг дахь  Хилийн 0101 дүгээр тусгай анги хилчдийнхээ хөгжих орчныг сайжруулсан байна.

Тус ангийн ахлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ажлын байрандаа хөгжих боломж бүхий орчин үеийн тохилог бялдаржуулах танхимтай болжээ. Тэд энэхүү танхимаа хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн хилчдийн хөгжлийн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хийс бөгөөд ангийн нийт бие бүрэлдэхүүн дэмжлэг туслалцаа үзүүлэн хувь нэмрээ оруулжээ. Танхимын нээлтийг Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрөөр албан ёсоор нээсэн байна. Уг танхим нь алба хаагчид болоод цэргүүдийн биеийн тамирын бэлтгэл, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил болоод хөдөлгөөний дутагдалд орохгүй, өв тэгш бие бялдартай эрүүл чийрэг болоход нөлөө үзүүлэх ажээ.