Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

Аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгаврын дагуу бүх сумдад сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

09 тоот албан даалгаварт Сумдын Засаг дарга, Төсвийн байгууллагын дарга, Төв суурин газрын дулаан, цахилгаан, усаар хангагч байгууллага, Зам, тээвэр, харилцаа холбооны газрын дарга нар гэсэн 3 чиглэлээр нийтдээ 18 заалт бүхий үүрэг даалгавар өгсөн нь нийт сумдад дунджаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай хангагдаад байна. 

1.Төв суурин газрын өвөлжилтийн талаар

1.1Сүхбаатар сум: Аймгийн төв Сүхбаатар сумыг дулаанаар хангадаг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазар нь 2 дугаар зуухны экран хоолойн бүрэн засвар, сүлжээний насос, машин тоног төхөөрөмжийн засвар, Шугам сүлжээний засвар /Гурилын 29 дүгээр байрны гадна шугам сүлжээ, 17, 18 дугаар байрны гадна шугам сүлжээ, Чуулга, Хаан банк, Прокурорын байрны гадна төв шугам сүлжээний засвар, Төмөр замын дан байрны айлуудын гадна шугам сүлжээний засвар/ зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөгөө гаргасан ба зуухан дээрх засвар 75 хувь, шугам сүлжээний засварын 80 хувийг хангаад байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-нд засварын ажлаа бүрэн дуусган дулаанаар хангахаар ажиллаж байна. Одоогоор нүүрсний нөөцгүй байгаа бөгөөд Түшиг сумын “Рэдхил Монголия” нүүрсний уурхайтай гэрээ байгуулахаар болсон боловч урьдчилгаа төлбөр 180,0 сая төгрөг дансанд байршуулах шаардлагатай болоод байна. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлаар 21 ажил хийхээр төлөвлөснөөс биелэлт нь 84 хувьтай байна. Мөн сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил бүрэн дуусч хичээлийн шинэ жилээ эхлүүлээд байна. “Их булаг” сууц өмчлөгчдийн холбоо өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугаманд ф50 мм-ийн диаметртэй 8 ширхэг хаалт сольж, бүх орцны хаалганы пүршийг засаж янзалсан байна. “Эрч” сууц өмчлөгчдийн холбоо нь шар таван давхарын 1-13 дугаар байрны орцны цонх хаалганы дулаалгын ажлыг 10 дугаар сарын 10-ны дотор хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Шар таван давхаруудын орцны засварын ажлыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан 1 642,0 мян төгрөгөөр засаж эхлээд байна. Мөн шарын 3, 4 дүгээр байрнуудын орцны дотор хаалга муудаж эвдэрснийг шинээр хаалга хийж засаад байна. 

1.2.Баянгол сум: Сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай А/156 тоот захирамж гарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хяналт тавьж зохион байгуулах сумын комиссыг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг байгуулан ажиллуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бохирын төв шугамын бөглөрч буй алслагдсан худгийн зайг ойртуулан бохирын худаг шинээр нэгийг хийсэн. Ашиглалтаас гарсан НР-54 зуухыг буулгаж гарган 1 Мегаватт хүчин чадалтай 3 ширхэг зуух суурьлуулан хаалт арматур, насосс зэрэгт урсгал засварыг бүрэн хийж дулаанаа өгөхөд бэлэн болгоод байна. Мөн ахмадын сувиллын гадна дулааны шугамыг сольж шинэчилсэн. Нүүрсний нөөцийг төвлөрүүлэх ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХХК-тай 500 тн нүүрс авах гэрээ хийн 2014 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ий хооронд нөөцлөхөөр төлөвлөн ажиллаж байна. Сумын төвийн ард иргэдийг ая тухтай өвөлжих өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс модны гоожин бичих, үнэт цаасыг татан авч иргэдэд үйлчилж байна.

1.3.Баруунбүрэн сум: Сумын төвийн айл өрхүүдийн 60 хувь нь өвлийн түлшээ татаж аваад байна. Уурын зуух засвар үйлчилгээгээ бүрэн хийж шинээр 1 зуух угсарч одоо гадна байшинг барьж байна. Халаалтын төвийн систем нь өнгөрсөн жил засварлагдсан тул энэ жил найдвартай ажиллагаатай байна. Мөн Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг зэрэг төсөвт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын график, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа боловчЦэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газрын дотор халаалтын шугам регистрүүд цоорч нимгэрч өвөл ус алдах эрсдэлтэй байна. Үүнийг засварлахад хөрөнгө мөнгөний шаардлагатай байна гэсэн саналыг ирүүлсэн байна.

1.4.Орхонтуул сум: Сумын халаалтын төв нь зуухны сүлжээний насос болон бусад хөдөлгүүр, хуучирч муудсан хаалтуудад засвар үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэж байна. Энэ онд 1800 тн нүүрс хэрэглэх урьдчилсан төлөвтэй байгаа тул нүүрсний гэрээг “Шивээ-Овоо” ХХК-тай хийхэд шаардлагатай байгаа 30,0 сая төгрөгийн эх үүсвэрийг аймгийн төсвөөр шийдэхээр болоод байна. Сумын орон сууцны хорооллын айл өрхүүдийн хуучирч муудсан шугамыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх ажил 40 хувьтай явагдаж байна. Энэ ажлаар нийт 950 метр шугамыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Айл өрхүүдийн хуучирч муудсан шугам хоолой, радиаторыг угаалгаж цэвэрлэх ажлыг 10 дугаар 01-ий өдрийн дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

1.5.Сайхан сум: “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 343 тоот тушаалаар үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Валяхүүгээр ахлуулсан өвлийн бэлтгэл ажлын комисс нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Комисс үйлдвэр цех нэгжийн өвлийн бэлтгэл ажлын явц түүнд шаардлагатай байгаа материал сэлбэгийн талаар авч хэлэлцэн тухай бүрд нь шийдэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж үнэлэлт өгч ажиллаж байна. Дулааны станц нь 08-р сарын 05-ны өдрөөс 08-р сарын 23-ны өдрийн хүртэл зогсолт хийж, дулаан дамжуулах гол шугамын 400-ын хос хаалт 300-ын хос хаалтанд засвар үйлчилгээ хийж мөн Ф400 мм-ийн диаметртэй 90 градусын 2 булан солиод байна. Гол шугамын Ф80 мм-ийн диаметртэй юүлэгч хаалт 6 ширхэгийг сольж засварлаж тавьсан болно. Зуухнуудын хувьд 2 зуухны ф200 мм-ийн диаметртэй орох гарах 4 ширхэг хаалтыг шинээр сольж мөн 1, 2-р зуухны топкны шаталтын тавцан шинээр сольж дууссан. Ингэснээр дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 75 орчим хувьтай байна.

Цех нэгжүүдийн дулааны узелийн хаалт, арматур засварлах цэвэр, бохир усны худаг дулааны худгийн цэвэрлэх ажил хийгдсэнээр ажлын явц 65 орчим хувьтай байна. 9-р сард дулааны гол болон салбар шугамыг тринатрифосфат хий усны холимогоор угаах мөн дулааны горимыг тохируулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийхээр бэлтгэж байна.

Гавшгай-Ус ХХК-д өвөлжилтийн бэлтгэл хангахаар 30 ажил төлөвлөснөөс ажлын явц 80 орчим хувьтай явж байна. Шугам сүлжээний чиглэлийн 11 ажил төлөвлөснөөс 10 ажил, барилга байгууламжийн чиглэлийн 7 ажил төлөвлөснөөс 4 ажил, тоног төхөөрөмжийн чиглэлээр 12 ажил төлөвлөснөөс 10 ажил хийгдээд байна.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдийн цонх, хаалга дулаалах ажил хийгдэхээр бэлтгэгдэж байна. Дулааны шугам хоолойнуудын засвар шинэчлэлтийн ажил хийгдсэн. Номгон тосгоны 28-р цэцэрлэгийн хаалга цонх муудсанаас дулаан алдагдал ихтэй өвөлждөг, мөн ус ирдэггүй анги танхимын шугамын засварын ажлыг “Гавшгай-Ус” ХХК-иар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Номгон соёлын төвийн дээврийн асуудал бэрхшээлтэй байгаа нь үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа болно. Бусад графикт ажлууд цаг хугацаандаа хийгдэж байна. Төсвийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоор сантехникийн засвар үйлчилгээ хийж, радиотор, шугам хоолойг засварласан байна.

Хөтөл-Өргөө болон Хараат СӨХ-ийн өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна. Зарим орцнуудын подвалийн шугам хоолойн засварын ажил, орцны дээврийн нөхөөс засварын ажил, байрнуудын гаднах решотик бөглөх, дулаалах, байрнуудын доторхи хаалганы пүрш хийх ажлууд хийгдээд байна.

Хот тохижилтын газар нь хог тээврийн машинаа өвлийн ачаалалд ажиллахад шаардлагатай сэлбэг материал захиалалт, техникийн бүрэн байдалд бэлдэж, үүний ажлын явц нь 80 хувьтай байна. Гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асааж аюулгүй байдлыг хангах ажил 70%-тай, цас цэвэрлэгээний материал, багаж бэлтгэх ажил 50%-тай явж байна. Иргэд хогийн цэгт эмх замбараагүй хог асгах асуудлыг таслан зогсоохоор харуулын ажлыг сайжруулан, тарсан хогийг цэвэрлэх, түрүүлэх арга хэмжээ аваад байна. Мөн гудамж, замын цас цэвэрлэгээний хуваарийг гаргаж бэлэн болгох ажил хийгдэж байна.

Сумын хэмжээнд үйлдвэр, ААН, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүд нь өвөлжилтийн бэлтгэл байдлын хүрээнд 73 ажил төлөвлөснөөс 16 ажил нь 100% хэрэгжиж, 36 ажил нь 50-90%-ийн хэрэгжилттэй, 21 ажил хийгдэж эхлээгүй байна. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангалтын байдал 60 гаруй хувьтай байна.

1.6.Мандал сум: Тус сумын “Сэлэнгэ-Зүүнхараа” ОНӨААТҮГ зуух шугам хоолойн засварын ажил дууссан 60 тн нүүрс, 1600 м3 үртэсний нөөцтэйгээр 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дулаанаар хангахаар ажиллаж байна. “Спирт бал бурам” ХК-ий дулааны станц нь зуух шугам хоолойн засварын ажлаа бүрэн дууссан бөгөөд 1000 тн нүүрсний нөөцтэй буюу 11, 12 сард 10-12 мянган тн нүүрс худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа бөгөөд 9 дүгээр сарын 15-наас эхлэн дулаанаар хангахаар төлөвлөн ажиллаж байна. “Хэрх илч” ХХК нь засварын ажил дууссан үртэсний нөөцтэй халаалт өгөхөд бэлэн болсон ба Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ эмнэлгийг дулаанаар хангахад зуух насос тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. “Түнхэл дулаан” ХХК үртсээ татсан ОХУ-ын НР-54-ын халаалтын тогоотой ба засварын ажлыг зохих хэмжээнд хийсэн боловч ерөнхийдөө тогооны экран хоолой их нэмгэрсэн хөрөнгө мөнгөний туслалцаа хэрэгтэй байна. Хэрх тосгоны захиргааны зуух нь 1 сарын нүүрсний нөөцтэй ба засварын ажил 60 хувьтай сүлжээний усны нөөц насосгүй байгаа бөгөөд засварын ажлыг 10 дугаар сарын 03-ны өдөр дуусган халаалт өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Мөн тус суманд орон сууцны ус халаагуурын 4 зуух тусдаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1500 тн нүүрсний нөөцтэй ба 9 дүгээр сарын 15-аас дулаанаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

1.7.Шаамар сум: Сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 213 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Хэрх-Өргөө” уурын зуухны засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээд байна. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг өвлийн улиралд тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл бүрэн хангагдсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

1.8.Түшиг сум: Сумын Засаг даргын 2014 оны А/88 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байр, цэцэрлэгийг дулаанаар хангадаг төв уурын зуухны түлшний нөөц бүрдүүлэх, засварын ажилтай нь танилцаж өвлийн их ачааллын үед гарч болзошгүй эвдрэл гэмтэл гарах үед хэрэгцээтэй сэлбэг материалын хангалттай нөөцтэй байх талаар зөвлөгөө өгсөн. “Зэлтэр-Алтай” ХХК нь зуухны засварын ажлаа төлөвлөн 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Халаалт өгөхөд нүүрсний нөөц хангалттай байна.

1.9.Орхон сум: Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 03 тоот тогтоолоор манай сум Баруунбүрэн сумаас хэрэглээний 1000 м/куб, түлшний 2500 м/ куб мод бэлтгэхээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Баруунбүрэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 39 тоот тогтоолоор хэрэглээний 800 м/куб, түлшний 2000 м/ куб мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон. Дээрх тогтоолуудыг үндэслэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5 төсвийн байгууллагууд 1000 м/ куб, 230 өрхийн 1000 м/ куб түлшний 800 м/куб хэрэглээний модны захиалгыг албан тоотын хамт Баруунбүрэн суманд хүргүүлсэн. Одоогийн байдлаар албан байгууллагууд бүгд нөхөрлөлүүдтэй гэрээ хийсэн. Ард иргэд 318 м/куб түлш, 66 м/ куб хэрэглээний мод бэлтгэсэн байна. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн байгуулагууд халаалтын ажил эхлүүлэхэд бэлэн байдлыг хангах зорилгоор сантехникийн засвар үйлчилгээгээ хийж байна. ЕБС-ийн дотуур байрны сантехникийн засварын ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр тендер зарлагдсан. ЕБС-ийн сурагчдын дотуур байрны халаалтын сантехник зуухны засварын ажил хийгдэнэ. Бусад албан байгууллагуудын халаалтын зуухны засвар үйлчилгээ хийгдсэн. Одоогийн байдлаар 5 албан байгууллагууд Баруунбүрэн сумын ойн анги, нөхөрлөлүүдтэй 1000 м/ куб мод бэлтгүүлэх гэрээ хийсэн.

1.10.Ерөө сум: Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг төр төсвийн байгууллагууд 2 сарын түлээний модны нөөцтэй. Зуухнуудын засвар бүрэн хийгдсэн байдалтай байна. Бугант тосгоныг дулаанаар хангадаг “Бүрэндулаан” ХХК шинээр зуух суурьлуулсан бөгөөд зуухны гадна талын барилгыг блокоор өрж байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-нд дулаанаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

1.11.Алтанбулаг сум: Зуухны засварын ажил бүрэн дууссан. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны худаг шугамын засварын ажилд 47,2 сая төгрөг тусгасанд “Есөн хэлхээ” ХХК тендерт шалгаран бүрэн гүйцэтгэж байнгын ашиглалтанд өгөөд байна. Мөн сумын бохир усны цооног 64 айлын орон сууцны зоорийн хэсгийн инженерийн шугам сүлжээний ажилд аймгийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөс 55,2 сая төгрөг тусгасанд “Сүлд хамба” ХХК тендерт шалгарч бүрэн гүйцэтгээд байна.

1.12.Жавхлант сум: Сумын Засаг даргын 2014 оны А/63 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан 7 хоног бүр байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан дүнг гарган ажиллаж байна. Бүх төр төсвийн байгууллагууд болон баг, албадуудаас өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын төлөвлөгөөг гаргуулан сумын нэгдсэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Засаг даргын Тамгын газар, Дунд сургууль, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг гэх мэт төр төсвийн байгууллагууд тус бүрдээ халаалтын зуухны засварыг хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-ны өдрөөс халаалт өгөхөөр ажиллаж байна. Нүүрс нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендер зарлаад байна.

1.13.Зүүнбүрэн сум: Сумын цэцэрлэг нь зуухны барилгаа шинээр засварлаж ажил нь 30 хувьтай явагдаж байна. Сумын төр төсвийн байгууллагууд нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд Түшиг сумын “Рэдхил Монголия” ХХК-тай нүүрсний гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

1.14.Цагааннуур сум: Ñóìàíä ºâºëæèëòèéí áýëòãýë õàíãàõ àæëûã аж ахуйн нэгж байгууллага, Õөдөө аж ахуйн òàñàã ,Áàãóóäûí Çàñàã äàðãà, ÇÄÒÃ-ààñ òºëºâëºãºº ãàðãàí àæèëëàæ áàéíà. Ñóìàíä äóëààíû ¿éë àæèëëàãàà ÿâóóëäàã áàéãóóëëàãûí ºâºëæèëòèéí áýëòãýë õàíãàõ àæèë ìºí ñóìûí òºâèéí øèíý÷ëýëèéí õ¿ðýýíä äóëààíû çóóõ, öýâýð áîõèð, äóëààíû øóãàì, öýâýðëýõ áàéãóóëàìæèéí àæëûг Áóìáîä ÕÕÊ ã¿éöýòгэж байгаа бөгөөд ажлын явц 30 орчим хувьтай áàéíà.

1.15.Хүдэр сум: Сумын төвийг дулаанаар хангадаг “Хүдэр дулаан” ХХК нь зуухны засвар бүрэн хийгдсэн бөгөөд төв шугамын засварын ажлаар 110 метр шугам сольсон бөгөөд тус ажлын гүйцэтгэл 90 хувьтай ба усаар шахаж шалгаад байна. 10 дугаар сарын 01-ээс халаалтаа өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

1.16.Хушаат сум: Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт тавин ажиллаж байна. Зуухны засвар хийгдсэн бөгөөд халаалт эхнүүрсний нөөцтэй байна. Сургууль, Эрүүл мэндийн төвийг бохир усны системд холбох ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

2. Газар тариалан, мал өвөлжилтийн талаар

2.1.Сүхбаатар сум: Бурцеллёз өвчний вакцин 439 тугал, 1640 хурга, ишгэнд хийсэн. Бод малын ангилалтыг 9 дүгээр сарын сүүлээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2013 оны үлдэгдэл ээмгээр 200 бог ээмэгжүүлж бүртгэлд харуулсан. Шаамар сумын Засаг даргын Тамгын газартай хамтарч малчдад хадлангийн талбай олгож байна. 9 дүгээр сарын 01-ны байдлаар Орон нутгийн өвсний нөөцийг иргэдийн Хурлаар батлагдаагүй байна. Төмс 40 га-гаас 510 тн хүнсний ногоо 30 га-гаас 430 тн ургац хургац хурааж байна нийт ургацын 58 хувийг хураагаад байна. Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмыг Сүхбаатар сумын нийт 8 багт танилцуулж ажилсан. 

2.2.Баянгол сум:Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд МУЗГ-ын 2013 оны 210 дугаар тогтоолын дагуу сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 72 тонн өвс бүрдүүлэх ба сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс иргэдэд 638 боодол 12,76 тонн өвсийг гэрээгээр олгоод байна. Энэ онд 28,2 тонн өвс нэмж бэлтгэнэ. Баян багийн Ханангийн ар хэмээх газарт худаг шинээр гаргахаар улсын төсөвт тусгагдсан боловч одоогоор энэ ажил хийгдээгүй байна. МЭҮН-үүд 2014 онд 198,1 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөтэй ба 150 малчид иргэдээс захиалга аван аймгийн МЭ-ийн хэлтэст ариутгалын машины захиалга өгөөд байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг 89,3 мянган толгой мал амьтан хамруулах төлөвлөгөөтэйгээс 80,4 мянган толгой мал хамруулан вакцинжуулалт 90 хувьтай байна. 56500 толгой мал амьтанд туулгалт олгох төлөвлөгөөтэй ба давтан тоогоор 110,7 мян толгой мал, амьтан хамруулсан ба вакцинжуулалт 195,9 хувьтай хийгдсэн байна. Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2142 га талбайд хадлангийн зөвшөөрөл олгон 1284 га талбайгаас 143,4 тонн өвс бэлтгээд байна. Машин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хугацаандаа хийгдэн 34 комбайн, 11 жатка, 18 будаа цэвэрлэгч, 15 будаа ачигч, 9 үтрэм, 67 дугуйт трактор, 67 бага оврын трактор, 47 трактор хадуур, 56 трактор тармуур, 11 хаман боогч намрын хадлан, ургац хураалтын ажилд оролцож байна. ААНБ-ын оролцоотойгоор 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ургацын урьдчилсан баланс гаргасан ба нэгж га талбайгаас 15,43 цн ургац авахаар тогтсон.Тариалангийн ойролцоо нутагладаг малчин, мал бүхий 200 айл өрх, газар тариалан эрхэлдэг 28 ААНБ, 19 иргэнд сумын Засаг даргын “Таримал ургамлыг мал гэрийн тэжээвэр амьтдаас хамгаалах” журмыг танилцуулж, сурталчилан мөрдөн ажиллаж байгаа ба аймгийн ИТХ-аас батлан гаргасан “Малчин тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ыг малчин, мал бүхий 400 айл өрх, газар тариалан эрхэлдэг 27 ААНБ, 30 айл өрхөд тарааж сумын “Малчдын зөвлөгөө”-ний үеэр уг журмын талаар товч танилцуулж, сурталчилан мөрдөж ажиллахаар зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжинд тусгуулсан. Уринш боловсруулалт нэгдүгээр үеийн боловсруулалтыг 18 аж ахуй нэгж, 10 иргэн 4819 га-г хавах аргаар, 2043 га-г химийн аргаар нийт 6862 га-д, хоёрдугаар боловсруулалтыг 12 аж ахуйн нэгж 1278 га-г хавах аргаар 2520 га-г химийн аргаар нийт 3798 га талбайд хийгээд байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан хийхээр ажиллаж байна.

2.3.Баруунбүрэн сум: Малчид хадландаа гарсан ба 6000 тн орчим хадлан бэлтгэсэн мэдээтэй байна. Мал сүргийн графикт вакцинжуулалт, тарилга, туулгалт, хугацаандаа явагдаж байна. Мод мал ангилалт 8 дугаар сард багтаан хийсэн. Мөн цэвэр эрлийз малын тооллого явуулж нэгдсэн бүртгэлд хамруулж бүртгэлийн мэдээг аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. Сумын хэмжээнд ургацын урьдчилсан тогтоолтыг явуулсан ба сумын дундаж ургац 15 цн-ээр тогтсон байна. Ургац хураалт, хадлангийн техник засвар дуусаж ихэнх компаниуд ангилан хадалтаа хийгээд байна. Норбу Агко, Өрнөлт-Сэлэнгэ Бүрэнбургалтай компаниуд цайруулалтын ажилдаа ороод байна.

2.4.Орхонтуул сум: 2014-2015 оны өвөл хаврын улиралд шаардагдах өвс тэжээлийн хэрэгцээг тооцон малчид мал бүхий айл өрхүүдээр бэлтгүүлэх, малын өвөлжөө хашааны засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба 2015 онд шаардагдах хадлан тэжээлийн 60,5%-ийг бэлтгээд байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор бизнесийн чиглэлээр хадлан тэжээл бэлтгэж байгаа иргэд хадланчидтай нөөцийн өвс бэлтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. Сумын Засаг даргын А/94 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан сумын ургацын бланс тогтоох ажлыг хийж гүйцэтгэж 2014 онд сумын дүнгээр төмс 160цн, хүнсний ногоо 120 цн, улаан буудай 15 цн-ийн ургац авахаар урьдчилсан дүн гарлаа. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд ажиллах техник засврын ажлыг бүрэн хийж одооны байдлаар ургац хураалтанд 46 комбайн, 140 трактор, машин ажиллаж 350 га-ийн улаан буудай, 85 га-ийн тосны ургамал хураагаад байна. Байгалийн хадлан 12000 тн-ыг бэлтгээд байна. Нийт бэлтгэх хадлангийнхаа 66,7%-ийг бэлтгээд байна. Хүйтний улиралд иргэд, малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн хүргэх бэлэн байдлыг хангаж түргэн тусламжийн машины дугуйг шинэчлэн засвар үйлчилгээг тогтмол хийж ýì, òàðèà, øàòàõóóíû íººöèéã áèé áîëãîí àæèëëàñàí.

2.5.Шаамар сум: Урьдчилсан сэргийлэх тарилгыг хавар намрын улиралд багтаан 4 удаа хийж давхардсан тоогоор нийт сум тосгоны 53 өрхийн өвөлжөө хашааны 3500мянган квм талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Бод-11320 толгой, бог-23400 толгой, Малын угаалгыг 06-09 сарын хооронд хийж 49-р өртөө болон Дулаанхаан тосгоны нийт 9000 бог малыг угаалганд оруулсан байна. Паразитаас урьдчилан сэргийлэх туулгалтыг 9000 бог малд хийж боловсруулалтанд бод 4200толгойг хамруулсан байна. Малын өвөлжөөний ариутгал халваргүйжуулалтыг нийт Сумын төвийн 22 өрхөд, 49-р точикын 8 өрх айлд Дулаанхаанд 11 өрхөд Охиндий багийн 20 өрхөд нийт 350 мянган квм өвөлжөө саравч хашаанд халдварт өвчнөөс урвдчилан сэргийлж ариутгал халдваргүйтлийг мал эмнэлгийн “Дук” автомашиныг түрээслэн хийлээ. Сумын хөдөө аж ахуйн салбар өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгө гарган ажиллаж байна. Шинээр хадлангийн газар хүссэн Сүхбаатар сумын 12 иргэнд, сумын хэмжээнд 5 иргэнд шинэчилсэн гэрээний үндсэн дээр хадлангийн газар олгоод байна. Хадлан хадаж байгаа иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тараалаа. Зөвшөөрөлгүй хадлан хадсан иргэний 108 бухал өвсийг хураалаа. Газрын гарц сайн хүрэлцээтэй талбайд өвс бэлтгэж байгаа илүү нөөц өвс бэлтгэхэд зөвлөмж хүргүүлсэн. Сумын 6 айлын 12 үхрийн захиалгыг мал аж ахуйн хэлтэст явуулсан. Ариун хуур ХХК-тай гэрээ хийж цагаан субалк хонины зохиомол хээлтүүлгийг 1000 хонинд хийлээ. Сумын ургац тогтоох комиссыг сумын засаг даргын захирамжаар үр тариа төмс, хүнсний ногоо тариалсан ААНБ-га иргэдийн талбайгаар явж таримал тус бүрээр ургацыг тогтоож мэдээ тайланг үйлдвэх хөдөө аж ахйун газарт 08 дугаар сарын 18 нд хүргэж өгсөн. Ургца хураалтын техник засварын ажлыг 08 дугаар сарын 25 ны дотор бүрэн дууссан байна.Ургац хураалтанд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлж ажиллахыг ААНБ-ын удирдлагуудад үүрэг өгч нөөцлүүлсэн байна. Үр хадгалах агуулах зоорний ариутгал засвар үйлчилгээг ААН иргэдээр хийлгэж ажлын гүйцэтгэл 70%-тай байна. Сумын Засаг даргын 2014оны 08 дугаар сарын 28 ны өдрийн А/215 тоот захирамжаар Мал зүйчээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж ургац хураалтын штабыг өдөр бүр мэдээллээр хангаж ажиллаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг өвлийн улиралд тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл бүрэн хангагдсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Яаралтай тусламжийн эм, бэлдмэлийг нөөцийг бүрдүүлэх талаар сумын эрүүл мэндийн төвд үүрэг өгч ашиглагдахгүй байгаа эмийн жагсаалтыг хүргүүлсэн.

2.6.Түшиг сум: 2014 онд сумын хэмжээнд 9000 тн хадлан тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар аж ахуйн нэгж 82 тн, иргэд 120 тн хадлан бэлтгээд байна. Мал сүргийг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тус суманд үйл ажиллагаа явуулж буй Мал эмнэлэг үржлийн нэгдэл технологит хугацаандаа шөрөг ярын вакцин 10800 толгой хурга, ишгэнд, булцан цайх 4800 хурга, ишгэнд, дотрын халдварт хордлогын вакцин 2200 богд, дуутын вакцин 1200 бодод, цусан халдвартын вакцин 1200 бодод, гахайн ёлом 300 толгой гахайнд хийгээд байна. Паразиттах өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ивермектин, Альбензол, Экомектин-100 зэрэг туулгалтын бодисоор 21250 толгой бог малд туулгалтыг хийж 54 литр туулгалтын бодисыг зарцууллаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийн хүрээнд 103 өвөлжөө, хашааны 2156 тн хөрзөн бууц, 130 өвөлжөө, хашааны 36,0 мкв талбай, 38 гахайн байр, 5 тахианы байр, 12 зоорийгhicop, формалин зэрэг ариутгалын бодисоор шүршиж ариутгалаа. Мал бүртгэлийн санд 2200 бод, цөм сүрэг бүрдүүлэхээр 580 толгой мал шинээр бүртгэж мал бүртгэлийн программд шивж орууллаа. Бог малын үзлэг ангилалтыг 7 дугаар сард багтаан 4808 толгой малд үзлэг ангилалт хийсэн. Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байр, цэцэрлэгийг дулаанаар хангадаг төв уурын зуухны түлшний нөөц бүрдүүлэх, засварын ажилтай нь танилцаж өвлийн их ачааллын үед гарч болзошгүй эвдрэл гэмтэл гарах үед хэрэгцээтэй сэлбэг материалын хангалттай нөөцтэй байх талаар зөвлөгөө өгсөн. Үр тариа болон хүнсний ногоо эрхлэгч аж ахуйн нэгж, компани, иргэдэд цаг уурын урьдчилсан мэдээг долоо хоног бүрээр нь гаргаж хүргүүлэн ажиллаж байна. Сумын Засаг даргын захирамжаар ургац хураалтын үеэр ажиллах хариуцлагатай жижүүрийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, жижүүрийн ажиллах хуваарийг гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар 580 га-д ангилан хадалт хийж байна.

2.7.Орхон сум: 2014 оны хонь ангилалтын ажлыг технологийн хугацаанд нь зохион байгуулж *Орхон* үүлдрийн хонь өсгөн үржүүлдэг 3 ААН, 17 малчны суурийн 2283 толгой малыг хамруулсан. Хувьсийн ангилалтанд 381 охин төлөг, хурганы үзлэгт 975 хургийг хамрууллаа. Анги чанарын үзүүлэлтээр шилмэл ангийн хонины эзлэх хувь 2,6%, 1-р ангийн хонины эзлэх хувь 14,4%, 2-р ангийн хонины эзлэх хувь 16,5%, 3 ба түүнээс дээш ангийн хонины эзлэх хувь 66,4%тай байна. Мөн 11 төрлийн вакцинжуулалтанд 63500 толгой мал хамруулахаас 63200 толгой малыг хамруулж төлөвлөгөөний биелэлт 99,5% байна. Нийт нутгаар бэлчээрийн ургац, байгаль цаг уурын таатай нөхцөл зонхилж нийт малын 90 ээс хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна. Малын өвөлжөө хороог засаж сэлбэх, хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажил сумын хэмжээнд явагдаж байна.. Өвөл хаврын улиралд ашиглах бэлчээрийн зориулалттай 16 гүний худаг хэвийн ажиллаж байна. Өвөл хаврын хэрэгцээг хонин толгойгоор тооцон үзэхэд 5480 тн байгалийн хадлан, 3836 тн хүчит болон бусад тэжээл шаардлагатай гэсэн урьдчилсан дүнтэй байна. Малын тэжээлийн зориулалтаар 86 иргэн 2182 га, бизнесийн зориулалтаар 90 иргэн 6493 га-д хадлан бэлтгэхээр гэрээ байгуулж хадлан бэлтгэж байна. 2014 оны ургац тогтоолтоор үр тарианы 1 га-ийн 13,3 цн/ га-аар тогтож 16586,4 тн ургац, рапс 1 га-аас 6 цн хурааж авахаар тогтож 1525,8тн тосны ургамал, төмс 1 га-гаас 15цн/га –аар тогтож 4475 тн төмс, хүнсний ногоо 15,6 цэ/га-аар тогтож 1739 тн хүнсний ногоо хураан авахаар тус тус тогтоогдсон. Ургац хураалтын ажил 8-р сарын 20-ноос эхэлсэн одоогийн байдлаар 5 аж ахуй нэгж 600 га талбайд ангилан хадалт хийгээд байна.

2.8.Ерөө сум: Ìàë ñ¿ðãèéã óðüä÷èëàí ñýðãèéëýõ òàðèëãà туулгалтанд хамруулах ажлын хүрээнд -Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 3000 үхэрт. Цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин -1800үхэрт ,Дотрын халдварт хордлогийн вакцин 3000 бог малд, Шөвөг ярын вакцин 5000 төлд тус тус хийгдсэн. Мөн паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх ивомек боловсруулалтыг 1000үхэрт, 2000 бог малд, цагаан хорхойн туулгалт альбендозолоор 900 мал, эргүү өвчний туулгалтыг 120нохойд тус тус хийсэн. 40м2 талбайд 20кг хлорын шохой, 12 мал амьтаны хашаа. 2зоорь, 10тн бууц, 1худаг уст цэгт иод поведоны уусмалаар ариутгал хийсэн. Ñóìûí Çàñàã äàðãûí 2014 оны 06-р сарын12 ны өдрийн 181 òîîò çàõèðàìæààð ÇÄО-р àõëóóëñàí àæëûí õýñýã òîìèëîãäîí 2014 îíû õàâðûí òàðèàëàëòûí 12300 ãà òàëáàéí ñî¸îëîëòûí áàéäëûã ãàçàð äýýð íü ¿çýæ, ¿íýëæ ä¿ãíýõ àæëûí õýñýã ¿ð òàðèàíû ñî¸îëîëòûã èðãýí, ÀÀÍ-èéí òàëáàé á¿ðýýð ÿâæ ä¿ãíýëýý. îíö-4050 ãà áóþó 33%, ñàéí-6605 ãà áóþó 54% , äóíä-1645ãà áóþó 13,3% õóâèàð òóñ òóñ ¿íýëýãäñýí áàéíà.2014 онд сумын хэмжээнд 15 аж ахуйн нэгж 10 иргэн 13171 га талбайд тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт Ангилсан 2 ААН-778 га, Шууд хураалт 4 ААН 1233 га-аас 1994тн 1га-ын дундач ургац 16,1цн . төмс 32 га-аас512 тн, Хүнсний ногоо 70 га-аас 1059 тн-ыг тус тус хураан авч 12000 тн байгалийн хадлан бэлтгээд байна. Óðãàö õóðààëò, õàäëàí òýæýýë áýëòãýëòýíä àæèëëàõ òåõíèê çàñâàð, ¿éë÷èëãýýã 8-ð ñàðûí 25-íû äîòîð äóóñãóóëæ øàòõóóíû íººöèéã ØÒÑ-òàé õàìòðàí 2-3 тн түлш байнгийн байлгахаар íººöë¿¿ëæ 15 ÀÀÍ-èéí ¿òðýì, 32 çîîðü àãóóëàõûí öýâýðëýãýýã ìàé òàâüæ õëîðìèíû óóñìàëààð àðèóòãóóëàí öýâýðë¿¿ëýõ àðãà õýìæýýã àâñàí. ¯ð òàðèà òºìñ, õ¿íñíèé íîãîîíû óðãàöûã áàéãàëèéí áîëçîøã¿é ýðñäëýýñ õàìãààëàõ, öàã óóðûí óðüä÷èëñàí ìýäýýãýýð õàíãàõ " Òàðèìàë óðãàìàë ìàë òýæýýâýð àìüòíààñ õàìãààëàõ æóðàìûã" õýðýãæ¿¿ëæ ìàëûã õàðèóëãàòàé áîëãîõ ìàëûã îðîéí öàãààð õàøèæ áàéõ òàëààð àæ àõóé íýãæèéí çàõèðàë, íîãîî÷äûí õîëáîî áàãûí çàñàã äàðãà íàðòàé õàìòðàí Òàðèìàë óðãàìàë ìàë òýæýýâýð àìüòíààñ õàìãààëàõ æóðàìûã èðãýä ìàë÷äàä ñóðòàë÷èëæ àæèëлаñàí. õàâàð óðãàö òàðèàëàëòààñ íàìðûí óðãàö õóðààëò äóóñòàë /4-ð ñàðûí 15-ààñ 10-ð ñàðûí 15í/ õ¿ðòýë õóãàöààíä ìàëûí õàðèóëëàãûã áàã á¿ð çîõèîí áàéãóóëàí àæèëëàñàí.

2.9.Алтанбулаг сум: Сумын ургацын урьдчилсан тогтоолтыг ХАА-н тасгийн мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан 8-р сарын 15-ний дотор хийж нэгдсэн дүнг аж ахуй нэгжээр гарган аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газарт хүргүүлж ажилласан. Ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлтэнд ажиллах техник засварын мэдээг хугацаанд гаргаж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлсэн ба одоогоор сумын ургац хураалтын мэдээг өдөр бүр мэдээлж байна. Мөн орон нутгийн болон Хиагтийн цаг агаарын мэдээг 5 хоногоор харж аж ахуй нэгжүүдэд мэдээлэн ажиллаж байгаа. Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журмыг иргэн аж ахуй нэгжүүдэд тарааж гурвалсан гэрээг бэлтгэж багийн Засаг дарга нартай хамтран явж малчид мал бүхий иргэд тариаланчид, ногоочидтой багийн Засаг даргын гурвалсан гэрээг байгуулах ажлыг зохион байгуулан ажилласан. Мал сүргийг урьдчилсан сэргийлэх тарилга туулганд хамруулах, мал эмнэлгийн арга хэмжээний тухай сумын Засаг даргын Захирамж гарган бүх малыг төлөвлөгөөний дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 47500 толгой мал хамруулав. Бод малын ангилалт хийж дүн мэдээг аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн үүнд 500 толгой мал хамруулсан. Малыг нэгтсэн бүртгэлд оруулах ажил үргэлжилж байна. 2014 онд малын ээмэг улс даяар ирээгүй учир ялган тэмдэгжүүлэх ажил удааширалтай байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хадлан тэжээл бэлтгэхэд аж ахуй нэгж малчид анхаарч ажиллаж байна. Сумын хэмжээнд хадланд 54 трактор 162 хүн ажиллаж 6500 тн хадлан бэлтгэхээс одоогоор 50% тай байна. Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зардлыг тооцож төсөвт тусгуулахаар сумын ИТХ-д оруулаад байна.

2.10.Жавхлант сум: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг технологит хугацаанд 4 төрлийн бод бог нийлсэн 41747 малд хийсэн. 10146 бод малыг нэгдсэн бүртгэлийн санд оруулж ялган тэмдэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа. Малчдын өвөлжөө хашааг сэлбэн засварлах, хэрэгцээний модны гоожинг хүссэн өргөдлийн дагуу өгч, байгаль орчны албатай хамтран ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2010 оноос хойш үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэж байгаа иргэн аж ахуйн нэгжтэй хадлангийн гэрээ байгуулан ажилласнаар жил бүр сумын өвсний нөөцийг бүрдүүлэн 2013 онд нийт 23 тн хадлангийн нөөц бүрдүүлсэн бөгөөд 2014 онд орон нутагт 33 тн өвсний нөөц бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд отрын болон хадлангийн газрын төлөвлөлтийг тусган хэрэгжүүлж ажилласнаар цаг агаар хүндэрсэн үед отор нүүдэл хийх газар болон хадлангийн газрын талбайг иргэн аж ахуйн нэгжүүдэд хуваарилан талбайн зохицуулалтыг хийлээ. Хөдөө малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн хүргэх зорилгоор эм тариа, ороох боох материалын 1-2 сарын нөөцийг бүрдүүлсэн. Хөдөөгийн айл өрхүүдээр сард 1-2 удаа явж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, явуулын эмийн сангаар үйлчилж байна. Авто машины гражын тааз хаалгыг дулаалж, халаалтын системд холбох асуудлыг шийдвэрлэхээр болоод байна. Автомашины тос масло, тосол, катушка зэргийг солиод байна. 

 

2.11.Цагааннуур сум: 2014 оны 08-р сарын 26-ны байдлаар мал угаалга туулгалтанд 76000, боом 3