ЗҮҮНБҮРЭН СУМЫН МАНГИРТ БАГИЙН ИРГЭДИЙГ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Энэ цаг мөчид Зүүнбүрэн сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан оношлогооны баг Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багт аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажиллаж байна.

“Ковид 19”-ийн халдвар илрүүлэх оношлогооны 5 баг Мангиртад ажиллаж байна. 25 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон тус эрүүл мэндийн оношлогооны баг өглөөний 08 цаг 30 минутаас эхлэн "Мангирт” 3-р багийн 12 наснаас дээшхи иргэн бүрээс ковидын халдвар илрүүлэх "Түргэвчилсэн тест" авч байна.

13:00 цагийн байдлаар Мангирт багийн 244 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээндээ идэвхитэй оролцож байгаа Мангирт багийн иргэддээ баярлалаа.