СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан 2 иргэнээс коронавируст халдвар илэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар сумын Онцгой Комисс шуурхай хуралдаж дараах шийлдвэрийг гаргажээ.
2021. 04. 24-ны өдрийн 14 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд сумын хэмжээнд хөл хорио тогтоосон байна.
Иргэдийг хүнсний дэлгүүр, эмийн сан орохоос бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн өглөө эрт болон оройн цагаар дугайтай, явганаар наадмын талбай, гэрэлт цогцолбор, Төв талбай, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулсан байна.