Хуульчдын “Нээлттэй өдөрлөг” боллоо

Монголын хуульчдын холбооны 1 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр боллоо. Тус өдөрлөгийг сум дундын 20-р Шүүх, аймгийн Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбоо, Наториатчдын танхим, Тахарын алба, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, ард иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.