ХОЁР ДАХЬ ТУНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙНХЭЭ ВАКЦИНЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Сэлэнгэ аймаг “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын  эхний ээлжийн вакцины 2-р тунгаа хүлээн авлаа.

Аймгийн хэмжээнд эхний ээлжинд “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын 1-р тунд 15.0 мянган иргэн хамрагдсан юм. Нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 5-р сарын 2-ноос эхлэн хоёр дахь тун вакциндаа хамрагдах хуваарьтай байгаа.

Ийнхүү Сэлэнгэ аймаг хоёр дахь тунд хамрагдах иргэдийнхээ вакциныг 4-р сарын 23-ны шөнө 22:00 цагт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас хүлээн аваад байна.