ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЖ ЭРҮҮЛ БҮС НУТГАА БАТАЛГААЖУУЛЦГААЯ!

2021-04-23-ны өдрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 3 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь Мандал суманд 1, Зүүнбүрэн суманд 1, Хушаат суманд 1 байна.

Мандал суманд бүртгэгдсэн 1 тохиолдол Дархан-Уул аймагруу буяны ажилд оролцоод ирсэн иргэн бол Зүүнбүрэн сумын 1 тохиолдол Улаанбаатараас ирээд гэрийн тусгаарлалтад байх хугацааны давтан шинжилгээгээр илэрлээ. Хушаат сумын 1 тохиолдол өмнөх өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан иргэн байна.

МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮ

ГАРАА БАЙНГА УГАА, АРИУТГА

ХҮН ХООРОНДЫН ЗАЙГАА ЯМАГТ БАРЬ