“ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЗЭСГЭЛЭН” 5 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-аас дотоодыг үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Төрийн худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл үзэсгэлэн”-г цахим хэлбэрээр 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд, уул уурхай, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, томоохон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа тул та бүхэн http://www.expomongolia.org/tenderexpo/ хаягаар орж, “Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжин хамтран ажиллана уу.