ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УЛАМ БҮР ӨНДӨРЖҮҮЛЦГЭЭЕ!

2021-04-19-ний өдрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Дээрх тохиолдлууд Хушаат суманд 2, Баянгол суманд 1, Түшиг суманд 1 байна.

Тодруулбал: Хушаат суманд батлагдсан 2 тохиолдол эрсдэлтэй бүсээс ирээд гэрийн тусгаарлалтад байхдаа давтан шинжилгээгээр илэрлээ. Төв аймгаас Улаанбаатар хотоор дамжин ирсэн өгүүлэмжтэй. Баянгол сумын 1 тохиолдол мөн л халдварын голомт ихтэй Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан иргэн байна. Түшиг сумын 1 тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

-МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮЦГЭЭЕ

-ГАРАА БАЙНГА УГААЦГААЯ

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙГАА ЯМАГТ БАРЬЦГААЯ