ТҮҮХИЙН ХУУДАСНАА-11

38 ОНЫ 11 САРЫН 26-НЫ ӨДӨР

 Сэлэнгэ аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн 107 дугаар хурлаас сумуудын дарга нарыг өөрчлөн бэхжүүлж тогтвортойгоор ажиллуулах ба зарим байгууллагуудын дутуу орон тооны ба удирдлагуудыг өөрчлөн томилж, мөнхүү суурьшилтай болгох тухай гаргасан тогтоол.

Нэг. Сумдын дарга нар ба анхны хоршоод зэрэг байгууллагуудын зарим удирдагчдыг төлөвлөн томилсон жагсаалтыг баталсугай.

Сэлэнгэ аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн 107 дугаар хурлын тогтоолын 4 дүгээр зүйлд хэлэлцсэн тогтоолын хавсралт. 

 

  1. Цагааннуур сумын даргад Сүхбаатар хотын захиргааны дарга Цэдэндорж
  2. Ерөө сумын даргад Мандал улсын худалдааны салбарын эрхлэгч Мишиг
  3. Дархан сумын даргад мөн сумын Сайн дурын сургуулийн багш Лувсан
  4. Орхоншаамар сумын даргад Сүхбаатарын шүүхийн орлогч эмэгтэй Яринпил
  5. Хушаат сумын даргад аймгийн Улаан гэрийн эрхлэгч Одсэржав
  6. Мандал сумын даргад аймгийн Мал аж ахуйн тоо бүртгэгч Батсүх
  7. Баянгол сумын даргад Алтанбулаг хотын захиргааны дарга Ёндонжалба
  8. Сүхбаатар хотын захиргааны даргад аймгийн клубын дарга Жамъяншарав
  9. Алтанбулаг хотын захиргааны даргад Эвлэлийн хорооны Дамдин

Анхны хоршооны дарга нар

  1. Хушаат анхны хоршооны даргад мөн сумын дарга Лувсандагва
  2. Шаамар анхны хоршооны даргад мөн сумын Дашхорлоо
  3. Мандал хоршооны даргад Дархан суманд буй бэлтгэл дарга Нямсүрэн
  4. Ерөөгийн хоршооны даргад Дархан суманд буй бэлтгэл дарга Нямсанжаа
  5. Дарханы хоршооны даргад Мандал сумын дарга Дамдинжав

Бусад газрууд

  1. Аймгийн худалдааны орлогчид Дарханы анхны хоршооны дарга Доржпалам
  2. Аймгийн клубын даргад аймгийн прокурор Дагважамц
  3. Аймгийн Батлан хамгаалах товчооны даргад хотын хоршооны олон нийтийн ажилчин Даваацэрэн
  4. Станцын улс төрийн удирдагчид мөн станцын 1 дүгээр бригадын дарга Даваа
  5. Эвлэлийн хорооны зохиолд аймгийн бичиг үсгийн байцаагч Цэдэндорж
  6. Аймгийн Мал эмнэлгийн даргад Сүхбаатар дахь хоршооны баазын Сэнтэг.

 

МАН-ын хорооны хөмрөг: Х №02 Д №01 ХН №46 хуу 56-57