УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ НЭГ УДААГИЙН ӨМСГӨЛ, НҮДНИЙ ШИЛНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Энэ цаг үеийн онцлог цар тахалтай улс орон даяараа тэмцэж байгаа явдал.
Сэлэнгэчүүд, аймгийн Онцгой комисс ч эрсдлээс хүн ардаа хамгаалах үндсэн зорилготойгоор бодлого боловсруулж, шийдвэр гарган ажиллаж байна.
24 цагийн эргэлттэй уралдан ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, хил, хяналтын цэгүүдэд унтах нойроо хугаслан зүтгэж яваа алба хаагчдад Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн Ч.Ундрам 300 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын өмсгөлийг нүдний шилний хамт дэмжлэг болгон ирүүлснийг аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Эрхэм гишүүн маань өмнө нь хэд хэдэн удаа эд материалын дэмжлэг үзүүлж байсан билээ.
Сэлэнгэчүүддээ сэтгэлийн дэм үзүүлсээр байгаа таны ажил үйлсэд амжилтыг хүсэн ерөөе.