ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЖ, ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

2021-4-28-ны өдрийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн нь Мандал суманд 3, Баруунбүрэн суманд 2 байна.

Баруунбүрэн сумын 2, Мандал сумын 1 тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Харин Мандал сумын 2 тохиолдлын эх үүсвэрийг тодорхойлохоор тандалтын баг ажиллаж байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

-ХАА Ч ЯВСАН МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮ

-ГАРАА БАЙНГА УГААЖ АРИУТГАЖ ХЭВШ

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙГАА ЯМАГТ БАРЬ