ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ВАКЦИНЫ 2-Р ТУНГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ 5-Р САРЫН 02-НЫ 09:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
Аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан вакцины ажлын хэсэг сумдын Онцгой комисс, аймгийн төв Сүхбаатар суманд шинжилгээ авах цэг байршлуудын ахлагч нартай эхний ээлжийн вакцины 2 дахь тунг хэрхэн зохион байгуулах талаар уулзалт зохион байгууллаа.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хоёр дахь тунд хамрагдах иргэдийг өмнөх бүртгэлтэй нь тулгаж нарийвчилсан судалгаа гарган дархлаажуулалтын ажлыг өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулахыг 17 сумын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Энэ удаагийн дархлаажуулалтад 1-р тундаа хамрагдсан 15000 иргэн эхний вакцинаа хаана өгсөн тэр газраа очиж хамрагдах юм. Сэлэнгэ аймагт эхний ээлжийн вакцины 2-р тунгийн дархлаажуулалт 5 дугаар сарын 02-ны өглөөний 09:00 цагт эхэлнэ.