УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН АЙМГУУДЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр өглөөний 09:00 цагт УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймгийн Онцгой комисстой цахим уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Тус уулзалтад Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил холбогдох хүмүүсийн хамт оролцлоо.
Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа ажил бол вакцинжуулалт. Вакцинжуулалтыг нийслэл хотынхоо насанд хүрсэн хүн нэг бүрийг хамруулаад орон нутагт 5 дугаар сарын 08-наас хойш эрчимжүүлнэ. 6 дугаар сарын 01 гэхэд нийт иргэддээ 1-р тунг хийж 7 дугаар сарын 01 гэхэд насанд хүрсэн иргэдийнхээ 60 орчим хувийг хамруулсан байхаар төлөвлөн ажиллаж байна гэлээ.
Уулзалтын үеэр аймгууд тулгамдаж байгаа болон цаашид анхаарах асуудлуудаа танилцуулж байв.