3 ДУГААР БАГ ДЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 90 ХУВЬТАЙ БАЙНА
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн бодит нөхцөл байдалтай танилцлаа. Тус цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Д.Энхтуяа захиралтай “Зос трейд”ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна.
Сэлэнгэ аймгийн зүгээс сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг бүрэн хэмжээнд хүргэх, хүн ам олноор төвлөрсөн болон алслагдсан баг дээрх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Энэ намар буюу шинэ хичээлийн жилд энэхүү шинэ цэцэрлэг үүдээ нээж бяцхан хүүхдүүдээ хүлээн авах нь ээ.
Сайхан цаг удахгүй ээ.