СҮХБААТАР СУМЫН ИРГЭДДЭЭ!

Аймгийн төв Сүхбаатар суманд түргэвчилсэн шинжилгээгээр 4 сэжигтэй тохиолдол гарч ПСР шинжилгээг хүлээж байна.

Эдгээр тохиолдлуудын дунд гэрийн тусгаарлалтад байгаагүй, шинж тэмдгээр түргэвчилсэн тест эерэг гарсан тохиолдол байгаа тул Сүхбаатар сумын нийт иргэд эрсдлээс өөрийгөө болоод хайртай бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хувь хувьдаа авч олон нийтийн газар, гудамж талбай, үйлчилгээний байгууллагуудаар явах хөл хөдөлгөөнөө аль болох ХЯЗГААРЛАНА уу.

5 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт эхлэх эхний ээлжийн вакцинжуулалтын 2 дахь тундаа ямар нэг эрсдэлтэй тулгаралгүй хамрагдаж дархлаагаа дэмжихийг АНХААРУУЛЖ байна.