ЯГ ОДОО:
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, Мандал сумын Онцгой комиссын дарга, Хэрх тосгоны өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчтэй цахимаар явагдаж байна.
Сүхбаатар суманд үүсээд байгаа нөхцөл байдлын үүднээс төр төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, нийт иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтын асуудлаар аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэлтэс агентлагийн дарга нарт чиглэл өглөө.
Мандал суманд сүүлийн өдрүүдэд дараалан халдварын тохиолдол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Хэрх тосгоны 12-оос дээш насны нийт иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулахаар төлөвлөөд байгаа учир шинжилгээнд хамрагдах иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж, орон нутгаас хамааралтай зохион байгуулалтын ажлыг урьдчилан хийж бэлтгэл бэлэн байдлыг хангахыг сумын Онцгой комиссын даргад үүрэг болголоо.