ХӨЛ ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЯЗГААРЛАЖ, ДЭГЛЭМ ЖУРМАА ЯГШТАЛ МӨРДӨНӨ ҮҮ!

2021.04.30-ны өдрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Энэхүү 19 тохиолдол Сүхбаатар суманд-5, Мандал сумын төвд 1, Мандал сумын Хэрх тосгонд-12, Орхон суманд-1 байна.

Мандал сум Хэрх тосгонд батлагдсан тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, Орхон суманд батлагдсан тохиолдол Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байх явцдаа илэрлээ. Сүхбаатар суманд батлагдсан тохиолдлын эх үүсвэрийг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.