АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЯВАГДАЖ БАЙНА
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалт, улсын Онцгой комиссоос чиглэл болгосон Монголын салбар салбарын эрдэмтэдийн бүтээсэн шүлсээр халдварыг илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх, журам гаргаж мөрдүүлэх асуудлаар ярилцаж байна.
Тус хуралдаанд аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хөдөө аж ахуйн чиглэлээр сум хооронд нэвтрэх хүсэлтийн хариуг шалгах өөрсдийн хийсэн шинэ апплейкейшний талаар танилцууллаа. Интернэт орчинд хаана ч хэзээ ч ipad, гар утсаараа орж бөглөөд л асуудал шийдэгдэх нь тус апп-ын ач холбогдол гэлээ.
Эрүүл мэндийн яамны албан ёсны эх сурвалжтайгаар шүлсээр халдварыг илрүүлэх оношлуурын тухай мэдээллийг хүргэе. АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ түргэвчилсэн болон ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа. Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац,технологийн нээлт бол энэхүү оношлуур болж байна. Тиймээс ч Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зөвшөөрөл олгож хэрэглээнд нэвтрүүлсэн. Таван удаагийн шалгуур давж хэрэглээнд нэвтэрч байгаа тус оношлуур нь коронавирусыг илрүүлэхэд цаг хугацаа хэмнэсэн бүтээл болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэсэн байна. Коронвирусыг шүлсэнд илрүүлэх шинжилгээний ПГУ хариу 3-5 цагийн дотор гарах ажээ. Иймээс цаг хугацааг хэмнэхээс гадна төлбөрийн хувьд хамарнаас авдаг ПСР шинжилгээнээс даруй 3 дахин хямд өртөгтэй гэсэн байна.