2 ДУГААР ТУНГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ
Сэлэнгэ аймагт “Ковид-19” вакцины 2 дахь тун 2021.05 01-ний өдрөөс эхлэн хийгдэхээр болсон тул 2 ДУГААР СУРГУУЛЬ, ТӨМӨР ЗАМЫН КЛУБ, СПОРТЫН ОРДОН, НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД 1-р тунгаа хийлгэсэн Сүхбаатар сумын иргэд дээрх цэгүүдэд очиж дархлаажуулалтдаа хамрагдана уу.
Маргааш дээрх 4 цэг байршилд өглөөний 09:00-21:00 цаг хүртэл дархлаажуулалтын ажил явагдана.
Аймгийн Онцгой комиссоос 17 сумын Онцгой комисст дархлаажуулалтын ажлыг өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулахыг үүрэг болгоод байна.
2 дахь ээлжийн вакцины эхний тунгаа яаралтай авах ажлыг аймгийн зүгээс эрчимтэй хөөцөлдөж байгаа учир дараагийн ээлжийн вакцинаа хүлээн авах өдөр тун ойрхон байна.