КОВИДЫН ХАЛДВАРЫН ХҮНДЭРСЭН ТОХИОЛДЛЫГ ЭМЧЛЭХ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ БАЙГУУЛАГДЛАА
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасгийн дэргэд ковидын халдварын хүндэрсэн тохиолдлыг эмчлэх эрчимт эмчилгээний 16 ортой тасгийг зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахад нэн шаардлагатай аппарат тоног төхөөрөмж хангамжийг худалдан авахад шаардагдах 107 сая төгрөгийг АОК-оос шийдвэрлэсэн бол олон жилийн хамтын ажиллагаатай ДЗОУБ -ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрөөс зөөлөн эдлэл, кварцыг шийдвэрлэж өглөө.