ИРГЭДИЙН_АНХААРАЛД:

5 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2 дугаар ээлжийн вакцины 1-р тунг иргэддээ хийх ажил эхэлнэ.

Эхний ээлжийн вакцины 2 дугаар тун, хоёр дахь ээлжийн вакцины 1 дүгээр тунд иргэдээ хамруулах ажлыг 17 сумын Онцгой комисс зохион байгуулна.

5-р сарын 2-ны өглөө 08:00 цагаас эхлэн аймгийн төв Сүхбаатар сумын нэр заасан цэгүүдэд 50 болон түүнээс дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэд Ковид-19-ийн 1-р тунгийн вакциндаа хамрагдана уу.

Аймгийн төвд татагдан ажиллаж байгаа сумдаас бусад сумдад вакцины 1-р тун хэвийн үргэлжлэх тул та бүхэн сум, тосгоны ЭМТ болон ОК-оос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сүхбаатар суманд Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Дулаанхаан, Жавхлант, Ерөө, Хүдэр, Хушаат сумдын ЭМТ-өөс томилогдсон баг ажиллана.

Сүхбаатар суманд ажиллах цэгүүд:

1. 6-р сургууль /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор /

2. 2-р сургууль /вакцинатор н.Ууганцэцэг/

3. Сэлэнгийн долгио чуулга /Шаамар сумын ЭМТ-ийн вакцинатор/

4. МСҮТ /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор /

5. 4-р сургууль / Хушаат сумын ЭМТ-ийн вакцинатор /

6. ХХҮГ /Ерөө сумын ЭМТ-ийн вакцинатор /

7. Цагдаагийн газар / Жавхлант сумын вакцинатор /

8. 5-р сургууль /аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал /

9. 3-р сургууль / Дулаанхаан тосгоны ЭМТ-ийн вакцинатор /

10. Спортын ордон /Хүдэр сумын ЭМТ-ийн вакцинатор /

11. 0243-р анги /Алтанбулаг сумын ЭМТ-ийн вакцинатор /

12. Төмөр замын клуб /вакцинатор н.Дэлгэрмаа /

Аймгийн Онцгой комиссоос ирэх 7 хоногт аймгийн хэмжээн дэх 18-49 насны иргэдээ 100 хувь 1-р тунгийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах тул иргэд заасан өдрүүдэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад дархлаажуулалтын вакциндаа хамрагдаарай.