СҮХБААТАР СУМАНД 2 ДАХЬ ЭЭЛЖИЙН 1 ДЭХ ТУНГ 3 ЦЭГТ, ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 2 ДАХЬ ТУНГ 9 ЦЭГТ ХИЙЖ ЭХЛЭЭД БАЙНА

Аймгийн төв Сүхбаатар суманд өглөөний 08.00 цагаас Ковид-19 вакцины

1 дэх тунг 3 цэгт

2 дахь тунг 9 цэгт хийж эхлээд байна. Сүхбаатар сумын Онцгой комиссоос гаргасан хуваарийг танилцуулъя.

Хоёр дахь ээлжийн 1-р тунд зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 50 дээш насны ахмад настнууд эхэлж хамрагдаж байна.

1-Р ТУНГ:

МСҮТ-ИЙН БАЙРАНД: 4, 6-р баг, ХХҮГ-ын ахмадууд, зорилтот бүлгийн иргэд хамрагдана.

5-Р СУРГУУЛИЙН БАЙРАНД: 1-р баг, ХХААГ, АИТХ-ын ахмадууд болон зорилтот бүлгийн иргэд хамрагдана.

6-Р СУРГУУЛЬ: 5-р багийн өндөр настан, зорилтот бүлгийн иргэд, Сонсогчид хамрагдана.

2-Р ТУНГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ:

2-р сургууль

Төмөр замын клуб

Сэлэнгийн долгио чуулга

3-р сургууль

4-р сургууль

Спортын ордон

Цагдаагийн газар

ХХҮГ

0243-р ангийн байрууд дээр хийгдэж байгаа тул өмнө нь 1-р тунгаа хийлгэсэн цэгтээ очиж хамрагдана уу.

Эхний ээлжийн 2 дугаар тунгийн дархлаажуулалт дуусмагц үргэлжлүүлэн 1-р тунг хийж эхлэх тул харьяа багийн өндөр настан зорилтот бүлгийн иргэд хүлээцтэй байна уу.