ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГ 18-ААС ДААШ НАСНЫ ИРГЭДДЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн хэмжээнд 2021-05-03-ны өдрөөс 2 дахь ээлжийн вакцины эхний тунг 18-аас дээш насны иргэдэд хийхээр боллоо. Иргэдээ хамруулах, хэрхэн зохион байгуулахыг сумдын Онцгой комисс удирдан явуулна.

Аймгийн төв Сүхбаатар суманд 12 цэгт КОВИД-19 вакцины эхний тунг 18-аас дээш насны иргэдэд хийх тул иргэд та бүхэн хуваарилагдсан цэгтээ очиж вакциндаа хамрагдаарай.

ЖИЧ:

1.ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХДАА ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БИЧИГ БАРИМТ АВЧ ОЧИНО.

2. ХУВААРИЛАГДСАН ЦЭГЭЭС БУСАД ЦЭГТ ВАКЦИН ХИЙХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.