АЛТАНБУЛАГ СУМАНД ВАКЦИНЖУУЛАЛТ 40 ГАРУЙ ХУВТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

COVID-19 халдварын эсрэг вакцинжуулалтын ажил энэ өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5 сарын 2-ны өдрөөс эхлэн 50 болон түүнээс дээш насны иргэд, зорилтот бүлгийн иргэд, 18-49 насны нийт хүн амаа дархлаажуулалтын 1-р тунд хамруулах ажил идэвхитэй явагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хилийн бүс дэх Алтанбулаг суманд онцгой анхаарал хандуулж, хил нээгдэх үед тус сумын вакцинд хамрагдах насны нийт хүн амыг бүрэн хамруулсан байхаар төлөвлөж байна.

Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс АОК-ын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил тус суманд ажиллалаа.

Алтанбулаг суманд нийт вакцинд хамрагдах насны 3100 орчим иргэд байгаа бөгөөд одоогийн байдлаар тэдгээрийн 40 гаруй хувь нь вакцинжуулалтанд хамрагдаад байна.