АОК:ВАКЦИНД ХАМРАГВАЛ ЗОХИХ БҮХ ИРГЭДЭЭ ЭНЭ 7 ХОНОГТ БАГТААН ДАРХЛААЖУУЛНА

2021.05.04-ний өдрийн аймгийн Онцгой Комиссын ээлжит хуралдаанаар COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтын үйл явц, энэхүү үйл ажиллагааг богино хугацаанд хурдтайгаар зохион байгуулж бүх иргэдээ хамруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сэлэнгэ аймгийн хувьд 2021.5.04-ний өдрийн 20.00 цагийн байдлаар вакцинд хамрагдах 18-аас дээш насны нийт иргэдийн 80 орчим хувь нь бүрэн хамрагдаад байгаа юм.

Үлдсэн иргэдээ энэ 7 хоногтоо багтаан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамруулахаар ажиллаж байна.