ТҮШИГ СУМАНД ВАКЦИНЖУУЛАЛТ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос сумдын вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцинд хамрагдах насны нийт хүн амыг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог орон нутагт ажиллаж вакцинжуулалтын явц байдалтай танилцаж байна.

Тэрээр энэ цаг мөчид Түшиг суманд ажиллаж байна. Түшиг сум вакцинжуулалтын 1-р тунгаа 4-р сарын 29-ний өдөр эхлүүлсэн бөгөөд вакцинжуулалтад хамрагдах иргэдийнхээ 92 хувийг дархлаажуулсан сайн мэдээтэй байна.

Вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаа Түшигчүүддээ, өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа сумын Онцгой комисст талархал илэрхийлье.